Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арабын хаан таалал төгсчээ

Саудын Арабын хаан Абдулла Бин Абдель Азиз өчигдөр орой нас барсан тухай “Reuters” агентлаг шуурхай мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арабын хаан таалал төгсчээ
Арабын хаан таалал төгсчээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын хаан Абдулла Бин Абдель Азиз өчигдөр орой нас барсан тухай “Reuters” агентлаг шуурхай мэдээллээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр Абдулла хаан 90 насандаа таалал төгссөн бөгөөд тэрээр өөрийн дүү 79 настай хунтайж Салман Бин Абдул Азизад хаан ширээгээ залгамжлуулсан байна. Түүнчлэн Абдулла хаан өнгөрөгч арванхоёрдугаар сард “Riyadh” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ажээ. Тэрээр хатгаа туссан байсан бөгөөд энэ нь түүний үхлийн шалтгаан болсон байж магадгүй хэмээн шинжилгээний ажилчид үзэж байгаа гэнэ.

Абдулла хаан 2005 оны наймдугаар сард хаан ширээг залгамжилж байжээ.

Хуваалцах