Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арабын холбоо Ираныг буруутгасан мэдэгдэл гаргав

Арабын холбооноос Саудын Араб, Ираны хооронд үүссэн маргаанд Иран улсыг зэмлэн буруутгасан байна. Бүс нутгийн холбоонд багтдаггүй Иран улсыг шашны зөрчлийг санаатайгаар өдөөж,

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арабын холбоо Ираныг буруутгасан мэдэгдэл гаргав
Арабын холбоо Ираныг буруутгасан мэдэгдэл гаргав. Зураг: МҮОНРТ

Арабын холбооноос Саудын Араб, Ираны хооронд үүссэн маргаанд Иран улсыг зэмлэн буруутгасан байна. Бүс нутгийн холбоонд багтдаггүй Иран улсыг шашны зөрчлийг санаатайгаар өдөөж, Арабын орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж Арабын холбоо дүгнэжээ.

Саудын Араб исламын шашны шийтийн тэргүүн номлогчийг цаазалсны улмаас тус улсын Тегеран дахь Элчин сайдын яаманд шийтийнхэн халдаж, улмаар Саудын Араб Иран улсаас дипломат харилцаагаа тасласан юм. Энэ асуудлаар зарлагдсан Арабын холбооны шуурхай хуралдаанд Саудын Арабын Гадаад хэргийн сайд улс орныхоо байр суурийг илэрхийллээ.

Тэрээр Иран улс дипломат үүргээ умартаж, Элчин сайдын яаманд нь халдсан гэж Тегераныг буруутгасан байна. Саудын Арабын хүсэлтээр зарласан хуралдааны төсгөлд Арабын холбоо Ираныг буруутгасан хамтарсан мэдэгдлийг гаргасны зэрэгцээ Арабын холбоо энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тавина гэдгээ мэдэгдсэн байна. Харин Арабын холбооны гишүүн Ливан улс хамтарсан мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Учир нь Ливанд улс орондоо хамгийн нөлөөтэй, Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг юм.

Хуваалцах