Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аравдугаар сар гарсаар ой хээрийн хоёр ч томоохон түймрийг унтраажээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын долдугаар багийн нутаг Жагдагийн даваанд ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар 5-ны өдөр авч, 50 албан хаагч, Хэрлэн, Өмнөдэлгэр, Хурх тосгоны нийт 155 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр түймрийг цурманд оруулсан байн

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аравдугаар сар гарсаар ой хээрийн хоёр ч томоохон түймрийг унтраажээ
Аравдугаар сар гарсаар ой хээрийн хоёр ч томоохон түймрийг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын долдугаар багийн нутаг Жагдагийн даваанд ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар 5-ны өдөр авч, 50 албан хаагч, Хэрлэн, Өмнөдэлгэр, Хурх тосгоны нийт 155 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр түймрийг цурманд оруулсан байна. Түймэр бүрэн унтраагүй учир онцгойгийн алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.

Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн нутагт /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай мэдээллээр өчигдөр аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар сумын иргэд, хилийн цэргийн 0275 дугаар ангийн тавдугаар заставын албан хаагчид ажиллаж унтраажээ. Иймд ОБЕГ-аас хадлан тариалангийн улирал эд эхлэж буй энэ үед галын аюулаас сэрэмжтэй байхыг малчид, тариаланчдад анхаарууллаа.

Хуваалцах