Аравдугаар сард 104 иргэнийг байнгын ажлын байранд зуучилжээ
Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт оны эхний 10 сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллагаас өгсөн дүнгээр 981 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ирүүлснээс 915 иргэнийг ажилд зуучилсан байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 10 дугаар сард 104 иргэнийг байнгын ажилд зуучлаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Зуучлагдсан иргэдийг зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Хэнтий аймгаас 36, Сүхбаатар аймгаас 58 хувиар илүү бөгөөд бүсийн нийт зуучлагдсан иргэдийн 50 хувь, улсын нийт зуучлагдсан иргэдийн 4.2 хувийг эзэлж байна.
Б.Отгонбавуу