“Аравт”-д оролцох ОХУ-ын баг Монголд иржээ
ОХУ-ын баг, тамирчдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй албаныхан угтан авсан байна
Мэдээллийн алба

ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд Монгол Улс анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг ирэх сарын 3-8-нд зохион байгуулахаар болсон. Ийн манай улс өмнө нь "Олон улсын цэргийн наадам"-ын оролцогч орон байсан бол энэ жилээс зохион байгуулагч орон болж байгаа юм.
Монгол Улсад зохиогдох дээрх тэмцээнд найман орны цэргийн алба хаагчид зөвхөн монгол мориор уралдана. Уралдааны үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Киргиз улс, Казахстан, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам оролцоно.
Түүнчлэн "Аравт"-д оролцох ОХУ-ын Зэвсэгт хүчний баг манай улсад иржээ. ОХУ-ын баг, тамирчдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй албаныхан угтан авсан байна.
























