"Аравт"-ын ажлын хэсэгт үүрэг чиглэл өгөв
сургалт бэлтгэл, ар тал, холбоо, хэвлэл мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ, соёл урлаг, спортын арга хэмжээ, зочдыг хүлээж авах, тэдний аюулгүй байдлыг хангах зэрэг хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн байна
Мэдээллийн алба

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг ирэх наймдугаар 3-8-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Армейские игры" буюу “Олон улсын цэргийн наадам” жил бүр цар хүрээгээ тэлсээр өнгөрсөн онд долоон улсад болсон бол энэ жил арван оронд зохион байгуулагдана. Тухайлбал, зохион байгуулагч гол орон буюу хойд хөршид 16 уралдаан болохоос 14 нь полигонд болно. Мөн хамтран зохион байгуулагч Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан гэсэн есөн орны газар нутагт 16 уралдаан явагдана.
Тэгвэл "Аравт" морин цэргийн олон улсын уралдааны ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар энэ сарын 5-нд "Аравт" уралдааныг зохион байгуулах ажлын хэсэгт томилогдон ажиллаж байгаа зарим цэргийн алба хаагчдад тодорхой чиглэлүүдээр үүрэг өглөө. Тухайлбал, сургалт бэлтгэл, ар тал, холбоо, хэвлэл мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ, соёл урлаг, спортын арга хэмжээ, зочдыг хүлээж авах, тэдний аюулгүй байдлыг хангах зэрэг хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн байна.


















