Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аравт”-ын гарааны дарааллыг маргааш сугална

Өнгөрсөн есөн хоногийн хугацаанд дөрвөн орны цэргийн алба хаагч 12 цэгт өдөр бүр таван цагаар морьтой болон ерөнхий цэргийн сургалт дасгал хийсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аравт”-ын гарааны дарааллыг маргааш сугална
“Аравт”-ын гарааны дарааллыг маргааш сугална. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд энэ жил анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг ирэх сарын 3-8-нд Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдын уралдааны өмнөх сургалт бэлтгэл өнөөдөр дууслаа. Өнгөрсөн есөн хоногийн хугацаанд дөрвөн орны цэргийн алба хаагч 12 цэгт өдөр бүр таван цагаар морьтой болон ерөнхий цэргийн сургалт дасгал хийсэн.

Түүнчлэн төлөвлөгөө ёсоор уралдааны өмнөх бэлтгэл өндөрлөж буйтай холбогдуулан маргааш буюу наймдугаар сарын 1-ний өдөр оролцогч орнуудын техникийн зөвлөгөөн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Энэ зөвлөгөөнөөр уралдааны үеийн гарааны дарааллыг сугалах юм.

Хуваалцах