Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнэд хяналт, шалгалт хийнэ

"Ковид-19" цар тахлын эмчилгээнд вирусний эсрэг АРБИДОЛ эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнэд хяналт, шалгалт хийнэ
Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнэд хяналт, шалгалт хийнэ. Зураг: МҮОНРТ

"Ковид-19" цар тахлын эмчилгээнд вирусний эсрэг АРБИДОЛ эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархсан. Мөн сүүлийн үед халдвар авах хүний тоо ихэссэнтэй холбоотой уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг 2021 оны 6 дугаар 15-ны өдөр эхлүүлээд байна.

Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусний эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт хийх юм. Мөн вирусний эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн "Ковид-19" халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлнэ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Хуваалцах