Арбитрын тухай хуулийг шинэчилнэ
Хуулийн хүрээнд өнгөрсөн оны байдлаар 45 маргаан шийдвэрлэгдсэн байгаа нь бүх шатны шүүхийн байгууллагаар жил тутам шийдвэрлэж буй 13.000 гаруй тохиолдолтой харьцуулбал туйлын хангалтгүй үзүүлэлт гэж АНУ-ын хөгжлийн агентлагаас дүгнэсэн байна.
Мэдээллийн алба

Манай улсад өнөөдөр 2003 онд батлагдсан “Арбитрын тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Хуулийн хүрээнд өнгөрсөн оны байдлаар 45 маргаан шийдвэрлэгдсэн байгаа нь бүх шатны шүүхийн байгууллагаар жил тутам шийдвэрлэж буй 13.000 гаруй тохиолдолтой харьцуулбал туйлын хангалтгүй үзүүлэлт гэж АНУ-ын хөгжлийн агентлагаас дүгнэсэн байна. Дээр дэгдсэн маргаанд оролцогч талуудын олонх нь Монгол Улсын иргэн бөгөөд цөөн тохиолдолд аль нэг талын гадаадын иргэн байсан ч Монгол Улсад олон улсын арбитрын хэргийг шийдвэрлэсэн тохиолдол одоогоор гараагүй байна.
Олон улсад түгээмэл хэрэглэгддэг болсон арбитрын тогтолцоо нь манай улсад төдийлөн идэвхижихгүй байгаа энэ байдлыг шийдвэрлэхийн тулд эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас санаачилж, АНУ-ын ОУХА, Монгол дахь худалдааны танхим хамтран “Арбитрын тухай” хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа ажээ.


















