Ард аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээлээ.
Ж.
Ж.Мядагбадам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээлээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм.
Уг замын барилгын ажлыг "Хангайн зам" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудал наймдугаар сарын 21-нд эцэслэн шийдэгдсэнээр замын хучилтын ажил хийгдсэн юм. Явган хүний замын ажлыг ирэх сарын 30-ны дотор багтаан хийж гүйцэтгэхээр болжээ.
Түлхүүр үг:Ард аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо
Хуваалцах


















