Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ард Аюушын өргөн чөлөөний замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушын өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан.

УХ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ард Аюушын өргөн чөлөөний замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна
Ард Аюушын өргөн чөлөөний замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Зураг: МҮОНРТ

Ард Аюушын өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушын өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан.

Энэ онд замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийх бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан 3 аж ахуйн нэгжийн ажлын явцыг шалгаж, заавар зөвлөмж өгч байна.

Хуваалцах