Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ард иргэд хүлээцгүйгээсээ болж амь насаа эрсдэлд оруулж байна

Албан ёсны бүртгэлтэй унаагаар өдөр бүр 1000 орчим иргэн орон нутгийг зорьж байна. Мөн ийм тооны иргэн хувь болон хулгайн тээврийн унаагаар энэ чиглэлд явдаг.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ард иргэд хүлээцгүйгээсээ болж амь насаа эрсдэлд оруулж байна
Ард иргэд хүлээцгүйгээсээ болж амь насаа эрсдэлд оруулж байна. Зураг: МҮОНРТ

Албан ёсны бүртгэлтэй унаагаар өдөр бүр 1000 орчим иргэн орон нутгийг зорьж байна. Мөн ийм тооны иргэн хувь болон хулгайн тээврийн унаагаар энэ чиглэлд явдаг. Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс үйлчилгээ авсан иргэдийн хувьд амь насаа алдах, гэмтэх асуудал бараг үгүй.

Харин хувиараа тээвэр хийдэг жолооч нар хяналтаас зайлсхийж чиглэлийн бус зам хайх, хурд хэтрүүлэх мөн үер устай байхад хол замд гарах зэргээр зөрчил гаргадаг гэж албаныхан онцоллоо.

Хуваалцах