Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ард иргэдийн санал асуулга эхэллээ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар ард түмний санал асуулга явуулах гэж байна. Ард иргэдийн санал асуулга авах өргөөг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ард иргэдийн санал асуулга эхэллээ
Ард иргэдийн санал асуулга эхэллээ. Зураг: МҮОНРТ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар ард түмний санал асуулга явуулах гэж байна. Ард иргэдийн санал асуулга авах өргөөг Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд барихаар холбогдох дүүрэг, газраас зөвшөөрөл авсан боловч зөвшөөрөл алга, гэр барьж болохгүй гэх зэргээр хүндрэл учруулж “тушаа” болж байгаа аж. Учир нь өнөөдөр 12 цагаас энэхүү санал асуулгын гэр өргөөнд “яагаад ард түмний санал асуулга явуулах болсон, улс төрийн суулт болж байгаа шалтгаан, санал асуулгад иргэд хэрхэн яаж оролцох” талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн ажилд нь зориуд саад болж байгаа нэг шалтгаан гэж үзэх хүн олон байна.

Үндсэн хуулинд заасанчлан Монгол Улсын иргэн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэйгээс гадна холбогдох зөвшөөрлийг нь авсан тохиолдол нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэтэл улс төрийн үзэл бодлоос болж энэ эрхийг нь зориуд боогдуулж байна гэж намын гишүүд, дэмжигчид үзэж байгаа юм. Юутай ч Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг ард иргэдийн санал асуулгаар шийдвэрлэхээр МАН-ын Шинэчлэлийн хорооноос эхлүүллээ.

10719085_804225036265306_960318915_n
1079670_804226156265194_272057564_n
Хуваалцах