Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ард иргэдийнхээ сайн сайхныг Жадо ринбүчид даатгалаа

Энэтхэгийн Дарамсала дахь тарнийн ёсны Жүддод дацангийн хамба Жадо ринбүчи наймдугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд Дорнод аймгийн Бурханы шашинтны төв Данрагданжаалин хийдэд ном хуржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ард иргэдийнхээ сайн сайхныг Жадо ринбүчид даатгалаа
Ард иргэдийнхээ сайн сайхныг Жадо ринбүчид даатгалаа. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Дарамсала дахь тарнийн ёсны Жүддод дацангийн хамба Жадо ринбүчи наймдугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд Дорнод аймгийн Бурханы шашинтны төв Данрагданжаалин хийдэд ном хуржээ. Тодруулбал,
-Гүнгрэгийн ван
-Намхай гожид лүйжингийн ван
-Маналын ван
-Сэндом мэ-гийн жэнан
-Мэгзим бэбүм лүн
-Цэван буюу насны авшиг хайрлаж, дээдийн номын хур буулгалаа. Дорнод аймгийн бурхан шашны төв хийдэд хурсан энэ хурал уншлагад 20 аймгийн тав хийд болон Гандантэгчинлэн хийдийн дацангуудын тэргүүн лам нар оролцож, ном хурсан байна.

Сүнчой буюу их айлдварын үеэр Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мандал өргөн аймаг орон нутаг, ард иргэдийнхээ сайн сайхан, хөгжил дэвшлийг даатгажээ.

Б.Отгонбавуу

Хуваалцах