Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” уралдаан зарлалаа

Монгол Улсад ардчилсан хувьсгал тайван замаар бий болсны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын зүгээс “Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” гэрэл зургийн уралдааныг орон даяар зарлалаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн ардчиллын т

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” уралдаан зарлалаа
“Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад ардчилсан хувьсгал тайван замаар бий болсны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын зүгээс “Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” гэрэл зургийн уралдааныг орон даяар зарлалаа.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн ардчиллын талаарх түүхийг өгүүлсэн агуулгаараа ач холбогдолтой гэрэл зурагнуудыг энэ үеэр олон нийтэд алдаршуулахыг зорьж буйгаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байгаа ажээ.

Нийтдээ долоон сая төгрөгийн шагналын сантай бөгөөд гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм байна.

Түлхүүр үг:“Ардчилал ба Мартах учиргүй түүхэн өдрүүд” уралдаан зарлалаа
Хуваалцах