Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ардчиллын хямрал ба Зөвлөлдөх Ардчилал” сэдэвт шүүмж, хэлэлцүүлэг боллоо

“Ардчиллын хямрал ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн шүүмж хэлэлцүүлгийг Шинжлэх Ухааны академи, “Нэг Монгол” бодлого судалгааны хүрээлэн өнөөдөр хамтран зохион байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ардчиллын хямрал ба Зөвлөлдөх Ардчилал” сэдэвт шүүмж, хэлэлцүүлэг боллоо
“Ардчиллын хямрал ба Зөвлөлдөх Ардчилал” сэдэвт шүүмж, хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

“Ардчиллын хямрал ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн шүүмж хэлэлцүүлгийг Шинжлэх Ухааны академи, “Нэг Монгол" судалгааны хүрээлэн өнөөдөр хамтран зохион байгууллаа. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх гол гарц шийдэл нь ард иргэдтэйгээ зөвлөлдөж, шийдвэр гаргахдаа тэдний санал бодлыг тусгадаг байх нь чухал гэдгийг судлаачид хэлж байна.

Улаанбаатар хотын удирдлагууд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд туссан 14 гол төслийг шинжлэх ухааны аргачлал ашиглаж, иргэдийнхээ оролцоотойгоор эрэмбэлсэн. Иргэд их хэмжээний санхүүжилт шаардсан метро, экологийн коридор байгуулах зэрэг төслүүдийг хамгийн сүүлд эрэмбэлж, харин сургууль, цэцэрлэгийн дулаан, эко парк байгуулах, хотын төвлөрлийг сааруулах төслүүдийг дэмжсэн. Бид яг ийм зөвлөлдөх ардчиллын зарчмаар асуудлаа шийдэх ёстой гэдгийг энэ санал асуулгын үр дүн харуулжээ.

Эрх баригчид иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсож, зөвлөлдөх нь ардчиллын гажуудлыг засах хамгийн сонгодог арга гэдгийг дэлхийн 20 гаруй орон хүлээн зөвшөөрсөн байдаг байна. АНУ, Филиппин, БНХАУ-д ч гэсэн тодорхой хэмжээнд зөвлөлдөх ардчиллын зарчмыг бодлого, шийдвэртээ тусгаж байгааг судлаачид хэлж байна.

Хуваалцах