Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонгоно

Яг одоо Төрийн ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган болж байна. Тус чуулганд 21 аймаг, нийслэлийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонгоно
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонгоно. Зураг: МҮОНРТ

Яг одоо Төрийн ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган болж байна. Тус чуулганд 21 аймаг, нийслэлийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг нууц санал хураалтаар сонгох юм.

АЭХ-ны тэргүүнд доорх 10 эмэгтэй нэр дэвших батламжаа гардаж аваад буй.

1.Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн
2. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн
3. Г.Хажидмаа
4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан
5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн
6. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх
7. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч
9. Д.Оюунцэцэг
10. Д.Цэрэнчимэг

Нэмж мэдээлэхэд, уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж буйгаа мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах