“Ардчилсан хувьсгал-Бидний залуу нас” үзэсгэлэн гарна
“Ардчилсан хувьсгал-Бидний залуу нас” хэмээх нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн, цомог 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хөдөлгөөн үүсч, Монголд Ардчилсан хувьсгал эхэлсний 24 жилийн ойд зориулан гарна.
Мэдээллийн алба

“Ардчилсан хувьсгал-Бидний залуу нас” гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийг 12 сарын 10-ны өдөр Ардчилсан хөдөлгөөн үүссэний 24 жилийн ойд зориулан гаргана.
Үзэсгэлэнг Ардчилсан хувьсгалыг анхны 13-ын нэг С.Амарсанаа санаачилсан бөгөөд АН ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоо албан ёсоор мэдэгджээ.
СГЗ, сэтгүүлч С.Амарсанаа “Үзэсгэлэнд тавигдсан зургуудаа МоАХ, АН, АСХ, МСДН, МҮДН, Оюутны Холбоо зэрэг Ардчилсан хувьсгалд хамтран хүчин зүтгэсэн байгууллагуудын түүхэн гэрэл зургуудаар баяжуулж цомог хийх бөгөөд оршилд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МоАХ-ны дарга Х.Баттулга нарын үгийг гарын үсэг болон дээрх нам холбоодыг 1989-1991 онд удирдаж явсан хүмүүсийн Ардчилсан хувьсгалын тухай хэлсэн үгийг, гэрэл зурагтай нь оруулахаар төлөвлөж байна” гэлээ.



















