Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх хороо байгууллаа
Түүнчлэн “Гудамж төсөл”-ийн хүрээнд аймгийн төвүүдэд хэрэгжих төсөл, арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож, тус ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хороог байгууллаа.
Мөн ачаа тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийн гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар сунгалаа. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд салбарын болоод орон нутгийн ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ явуулж байгааг зогсоох арга хэмжээ авахыг агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Түүнчлэн “Гудамж төсөл”-ийн хүрээнд аймгийн төвүүдэд хэрэгжих төсөл, арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.


















