Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ардчилсан нам сургалт явуулжээ

Ардчилсан нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарлажээ. Тус ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга нарт зориулсан “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалтыг энэ сарын 12-13 ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан нам сургалт явуулжээ
Ардчилсан нам сургалт явуулжээ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарлажээ.

Тус ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга нарт зориулсан “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалтыг энэ сарын 12-13 ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулжээ.

Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Д.Мягмарсүрэн, Д.Анхбаяр, Э.Батсуурь нар дээрх сургалтанд оролцсон ХЭГ-ын дарга нарыг хүлээн авч уулзсан байна.

Мөн ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын зүгээс Ардчилсан намын үнэт зүйлийн талаар илтгэл танилцуулж, тухайн бүс нутгийнхаа үйл ажиллагаандаа уялдуулж ажиллахыг зөвлөжээ.

Хуваалцах