Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан нам зарим гишүүдээ намаасаа хасахаар болжээ

Өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай санал хураалтын дүн болон Ардчилсан намын гишүүдээс ирүүлсэн өргөдлүүдийг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо авч хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан нам зарим гишүүдээ намаасаа хасахаар болжээ
Ардчилсан нам зарим гишүүдээ намаасаа хасахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай санал хураалтын дүн болон Ардчилсан намын гишүүдээс ирүүлсэн өргөдлүүдийг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо авч хэлэлцэв. Ерөнхий сайдыг огцруулахаар нэр бүхий 28 гишүүний гаргасан саналын дагуу чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад нэр бүхий гишүүд Ардчилсан намын бодлого шийдвэр, Үндсэн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байна. Энэхүү тогтоолд Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хасах нь зүйтэй гэж үзжээ.

Хуваалцах