Ардчилсан намаас Доналд Трампад хариуцлага тооцох үйл явцыг эхлүүллээ
АНУ-ын Ардчилсан дарга Нэнси цагаан ордны тэргүүн Доналд Трампад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үйл явцыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүн Трампын Америкийн дэд ерөнхийлөгч асан Жо Байдены нэр хүндэд халдах гэсэн оролдлого нь Америкийн үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үй
Мэдээллийн алба

АНУ-ын Ардчилсан дарга Нэнси цагаан ордны тэргүүн Доналд Трампад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үйл явцыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүн Трампын Америкийн дэд ерөнхийлөгч асан ЖоБайдены нэр хүндэд халдах гэсэн оролдлого нь Америкийн үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байгааг анхааруулжээ.
Америкийн Ардчилсан намын дарга НэнсиПелоси цагаан ордны тэргүүн Доналд Трампыг хуулийн хүрээнд шалгуулахаар ажиллаж эхлээд байгааг мэдэгдлээ. Гэхдээ ардчилсан намынхны дуу нэгтэй дэмжиж байгаа ерөнхийлөгч Трампыг хууль, шүүхийн өмнө дуудах шаардлага Бүгд Найрамдах Намынхныолонхийнсуудлыг бүрдүүлдэг Америкийн сенатын дэмжлэгийг авч чадахгүй байх магадлал өндөр гэдгийг ажиглагчид онцолжээ. Олон улсын хэвлэлийн анхаарлын төвд байгаа энэ улс төрийн маргаан өнгөрсөн 7-р сард Америкийн ерөнхийлөгч Трампболон Украины төрийн тэргүүн Владимир Зеленский хоёрын хоорондох утсаар ярьсан ярианаас эхлэлтэй юм.
Тодруулбал, цагаан ордоны тэргүүн Украины ерөнхийлөгчтэй утсаар ярих үедээ Америкийн дэд ерөнхийлөгч асан ЖоБайден мөн түүний хүүгийн Украины дахь бизнестэй холбоотой мэдээллийг олж өгөхийг Владимир Зеленскийгээс шаардсан гэх мэдээлэл гараад байгаа. Ерөнхийлөгч Трамп улс төрийн гол өрсөлдөгчөө дарахын тулд бусад улс орны удирдагч уруу утсаар ярьж, мэдээлэл олж өгөх шахалт үзүүлсэн гэх энэ үйлдэл Америкийн үндсэн хуулийг зөрчсөн, ерөнхийлөгчийн эрх мэдлээс хэтэрсэн гэж Ардчилсан намын тэргүүн онцоллоо. Ардчилсан намын дарга олон нийтэд хандсан хэлсэн үгэндээ, Трамп өөрийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс Украины ерөнхийлөгчтэй холбогдсоноо энэ долоо хоногт хүлээн зөвшөөрсөн, Цагаан ордны тэргүүнд хариуцлага оногдуулах ёстой. Хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй гэж хэлсэн байна. Үүний хариад ерөнхийлөгч ТрампУкраины төрийн тэргүүнтэй утсаар ярьсан бичлэгийг гаргана ил гаргаж, өөрийнхөө буруугүй гэдгийг батлан гэдгээ мэдэгдсэн байна.


















