Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв

Монгол Улсын Дээд шүүх Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг өнөөдөр хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв
Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Дээд шүүх Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг өнөөдөр хэлэлцлээ.

Уг асуудлыг өмнө нь Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ хуралдаанаас гарсан нэгдүгээр тогтоолд заасан намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой бичиг баримтын дутууг шүүхэд ирүүлсэн, тогтоолд заасан алдаа, зөрчлөө зассан байх тул Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн Дээд шүүх үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Хуваалцах