Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан намын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшлогдлоо

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан намын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшлогдлоо
Ардчилсан намын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу Даваа гарагийн 13 цаг 30 минутад товлож шийдвэрлэв.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах