Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан намын ҮЗХ-ны зарим гишүүдийг сонгожээ

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 суудлын төлөө нөхөн сонгууль зарлаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан намын ҮЗХ-ны зарим гишүүдийг сонгожээ
Ардчилсан намын ҮЗХ-ны зарим гишүүдийг сонгожээ. Зураг: МҮОНРТ

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 суудлын төлөө нөхөн сонгууль зарлаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг аймаг намын хорооны хурлаа хийж Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгожээ.

Завхан аймгийн тухайд намын хорооны хурлаа хийж ҮЗХ-ны гишүүнээс сонгохоос гадна энэ хурлаараа намын даргаараа УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонгосон байна. Намын даргаар ажиллаж байсан З.Нарантуяа нь төрийн албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүн, намын даргын ажлаасаа түдгэлзээд байсан юм.

ҮЗХ-ны гишүүдээр сонгогдсон хүмүүсийн нэрс Аймгийн нэр Суудлын тоо Нэр дэвшигчдийн тоо Сонгогдсон гишүүд Хурал болсон огноо Хөвсгөл 4 12 П.Отгон-Очир Н.Хуягбаатар Ч.Батцогт Г.Мөнгөнхуяг 2015-01-18 Говь-Алтай 3 5 О.Амгаланбаатар А.Дэлгэржаргал Х.Болормаа 2015-01-18 Архангай 1 4 М.Батжаргал 2015-01-18 Завхан 3 12 П.Чандмань Л.Даваасүрэн С.Алтанцэцэг 2015-01-18 Дундговь 1 2 Б.Наранхүү 2015-01-18 Өмнөговь 1 2 Б.Цэвээн 2015-01-18 Ховд 2 5 Б.Цэвээнравдан Ш.Адьшаа 2015-01-17 Дорнод 4 8 Б.Мөнхцэцэг Д.Цэрэнчимэг Д.Оросоо А.Эрдэнэцогт 2015-01-18

Хуваалцах