Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан намын VIII их хурал болж байна

Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу АН-ын VIII их хурал болж байна. Намын үндсэн дүрэмд заагдсаны дагуу их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 1206 гишүүн оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан намын VIII их хурал болж байна
Ардчилсан намын VIII их хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу АН-ын VIII их хурал болж байна. Намын үндсэн дүрэмд заагдсаны дагуу их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 1206 гишүүн оролцож байна.

Уг хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр болсон. Нэгдүгээрт, Шинээр байгуулагдсан ҮБХ-ын гишүүдээ батламжлах, хоёрдугаарт, АН-ын бүх гишүүдийн саналаар тодруулаад буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах, мөн АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах юм.



VIII их хурал өнөөдөр 10 цагт эхэлсэн бөгөөд хурлыг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Үүний дараа ҮБХ-нд сонгогдоод буй 389 төлөөлөгч болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын нийт гишүүдээс хамгийн их санал авсан УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга Х.Баттулгыг танилцууллаа.



Намын дарга С.Эрдэнэ дээрх хүмүүсийг VIII их хурлын гишүүдийн саналаар батламжлах намын тогтоолыг танилцуулж, их хурлын гишүүдээс санал авч танхимд 100 хувь дэмжигдсэн учраас санал хураалт морин цаг эхэлж, дуусаад байна.

Уг санал хураалтаар дээрх хүмүүсийн эрх баталгаажиж, батламжаа гардах билээ. Одоогийн байдлаар санал тоолох ажиллагаа явагдаж байна гэж Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хуваалцах