Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан Солонгос улстай хамтарч ажиллана

Хоёр улс ийнхүү үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын давуу тал, нөөц бололцоогоо ашиглаж хамтран ажилласнаар эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч харилцаа өргөжинө гэж талууд үзэж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан Солонгос улстай хамтарч ажиллана
Ардчилсан Солонгос улстай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын Хэвлэл Мэдээлэл Олон нийттэй харилцах албаны мэдээлснээр Монгол улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын "Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Хэлэлцээрийн дагуу БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуйг хөгжүүлэхэд Монголын талаас дэмжлэг үзүүлэх бол БНАСАУ-ын тал Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх ажээ. Мөн хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах, хоёр Солонгосын хамтарсан Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хувцас хэрэглэл, оёмол нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар дээрх хэлэлцээрт тусгасан байна. Хоёр улс ийнхүү үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын давуу тал, нөөц бололцоогоо ашиглаж хамтран ажилласнаар эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч харилцаа өргөжинө гэж талууд үзэж байгаа ажээ.

Хуваалцах