Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан залуус Эрдэнэт хотод чуулна

“Ардчилсан Хүчний Холбоо” ТББ нь “Монголоо Шинэчилье” зорилготой Ардчилсан үзэлтэй, Монгол Улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь дэмжиж ажилладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан залуус Эрдэнэт хотод чуулна
Ардчилсан залуус Эрдэнэт хотод чуулна. Зураг: МҮОНРТ

“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ээлжтит төвийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод болно.

Энэ удаагийн чуулга уулзалтад Орхон, Булган, Дархан-Уулг, Төв, Архангай, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн 600 орчим оролцоно.

Түүнчлэн “АХХ” ТББ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, дэд ерөнхийлөгч, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, дэд Ерөнхийлөгч, УУЯ-ны сайд Д.Ганхуяг, дэд Ерөнхийлөгч, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, “АХХ” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан болон албаны бусад хүмүүс оролцох юм байна.

Эрдэнэт хотод болох чуулга уулзалтаар өнгөрсөн чуулганаар яригдсан ажлын тайланг сонсохоос гадна, орон нутаг болоод хувь хүний хөгжлийн асуудлыг түлхүү хөндөж ярицах гэнэ. Тиймээс энэ чиглэлээр хэд хэдэн сургалтыг төлөөлөгч нарт зориулан зохион байгуулна. Чуулганаас цаашид хийх ажлын зөвлөмж гаргах ажээ.

“Ардчилсан Хүчний Холбоо” ТББ нь “Монголоо Шинэчилье” зорилготой Ардчилсан үзэлтэй, Монгол Улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь дэмжиж ажилладаг.

Хуваалцах