Ардчилсан засаглалын тухай хэлэлцэнэ
“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг маргааш Төрийн ордны “Б” танхимд болно.
Мэдээллийн алба

“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг маргааш Төрийн ордны “Б” танхимд болно.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар оролцох юм.
Түүнчлэн Улс төрийн намуудын төлөөлөл, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцож Ардчилсан засаглалын институцийн өнөөгийн хөгжил болон Үндсэн хуулийн голлон гүйцэтгэсэн үүрэг, үр дүнгийн талаар санал солилцох ажээ.


















