Ардын багш Ц.Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулна
Түүний гэр бүлээс санаачилсан уг төслийг Баян-Адарга сумын удирдлагууд дэмжиж, алдарт тамирчин, олимпийн зүтгэлтний дурсгалын хөшөөг босгохоор хамтран ажиллаж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн өсөх идэр начин, “Москва-1980” олимпийн наадмын жүдо бөхийн анхны мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч асан Цэндийн Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Түүний гэр бүлээс санаачилсан уг төслийг Баян-Адарга сумын удирдлагууд дэмжиж, алдарт тамирчин, олимпийн зүтгэлтний дурсгалын хөшөөг босгохоор хамтран ажиллаж байна.
Монголын үндэсний олимпийн хороо нь эх орныхоо нэр хүндийг олимп, дэлхийн тавцнаа мандуулсан суут тамирчин, олимпизмийн нэрт зүтгэлтэн Ц.Дамдингийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор уг аяныг зарлажээ.


















