Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ардын Дээд Хурлын төлөөлөгчөөр Ким Чен Ун анх удаа сонгогдов

Өчигдөр БНАСАУ-ын 13 дахь сонгуулийн Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийн сонгууль амжилттай боллоо. Сонгуульд Баек Ду Саны 111 дүгээр сонгуулийн тойргийн бүх сонгогч удирдагч Ким Чен Уныг бүрэн дэмжиж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын Дээд Хурлын төлөөлөгчөөр Ким Чен Ун анх удаа сонгогдов
Ардын Дээд Хурлын төлөөлөгчөөр Ким Чен Ун анх удаа сонгогдов. Зураг: МҮОНРТ

Өчигдөр БНАСАУ-ын 13 дахь сонгуулийн Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийн сонгууль амжилттай боллоо. Сонгуульд Баек Ду Саны 111 дүгээр сонгуулийн тойргийн бүх сонгогч удирдагч Ким Чен Уныг бүрэн дэмжиж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн байна.

Харин Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн уламжилж байгаагаар, “БНАСАУ-ын иргэд, офицер, дайчид сэтгэл нэгдэн Ким Чен Уныг бүрэн дэмжиж байгааг харуулсан төдийгүй БНАСАУ-ын цэрэг, ард Ким Чен Уны удирдлага дор, тус улсын түүхийн шинэ хуудсыг нээх юм” гэжээ.

Түүнчлэн Францын "24 цаг" сайтад, “Гаднынхан БНАСАУ-ын засаг захиргааны эрхийн тогтвортой байдалд анхаарал хандуулж байгаатай зэрэгцэж явагдсан энэ удаагийн сонгуулиар бид Ким Чен Ун өөрийн эрхийн байдлаа өөрчилж байгаагаа энэ үйл явдлаар мэдэв” гэжээ.

Түлхүүр үг:Ким Чен Ун
Хуваалцах