Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Ардын жүжигчин А.Долгор, дуучин М.Дариймаа Ш.Наранчимэг нар VIP тоглолт хийнэ

Эхний хэсэгтээ дэлхийн болон Монголын сонгодог ари романсыг дуулах бол хоёрдугаар хэсэгтээ Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг сонгох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын жүжигчин А.Долгор, дуучин М.Дариймаа Ш.Наранчимэг нар VIP тоглолт хийнэ
Ардын жүжигчин А.Долгор, дуучин М.Дариймаа Ш.Наранчимэг нар VIP тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ гоцлол дуучин М.Дариймаа Ш.Наранчимэг нарын хамтарсан “Хаврын урь” нэртэй “VIP” тоглолт болох гэж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирэх гуравдугаар сарын 8-нд “On&off” production house-д болох тус тоглолт нь хоёр хэсэгтэй аж.

Эхний хэсэгтээ дэлхийн болон Монголын сонгодог ари романсыг дуулах бол хоёрдугаар хэсэгтээ Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг сонгох гэнэ.

Тэд өмнө нь хамтарч тоглолт хийж байгаагүй ч Д.Нацагдоржийн шүлэг, Г.Дарамзагдийн хөгжим “Хавар” дууг хамтдаа дуулах нь ээ.

Хуваалцах