Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийнэ

Ингэхдээ Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглох юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийнэ
Ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгид тоглолтоо хийхээр болжээ. Дэлхийн сонгодог урлагт Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж яваа түүний энэ удаагийн тоглолт ирэх гуравдугаар сарын 3, 5, 8, 11, 13-нд Лиэж хотын Дуурийн театрт тавигдах аж.

Ингэхдээ Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглох юм байна.

Э.Амартүвшин өнгөрсөн оны долоо, есдүгээр сард Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон ододтой гол дүрд тоглоод буй. Мөн энэ онд Лондон, Мадрид хотноо "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж.

Хуваалцах