Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд ардын жүжигчин цол олгохоор болжээ

Улс тунхагласны баярыг тохиолдуулан урлаг соёлын зарим эрхэмд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд ардын жүжигчин цол олгохоор болжээ
Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд ардын жүжигчин цол олгохоор болжээ. Зураг: МҮОНРТ

Улс тунхагласны баярыг тохиолдуулан урлаг соёлын зарим эрхэмд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.

Тодруулбал, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Мөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд ардын жүжигчин, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарт гавьяат жүжигчин, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарт урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээх нь ээ.

Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнана.

Шагналыг 14:00 цагаас Төрийн ордонд гардуулах юм байна.

Хуваалцах