Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааны бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдаан”-нд бүтээл хүлээн авах хугацааг 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл сунгалаа.
Мэдээллийн алба

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдаан”-нд бүтээл хүлээн авах хугацааг 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл сунгалаа.
Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
- Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;
- Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;
- Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
- График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
- Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
-Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
-Бүтээлийн тайлбар, утга бэлгэдлийг хавсаргасан байх;
-Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;
-Брэндбүүк нь: албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.

Анхаарах зүйлс:Бүтээлээ ирүүлэхдээ хэвлэмэл болон цахим хаяг /munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn/-т ирүүлнэ.Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Соёлын яам эзэмшинэ.Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99105938, 91097828 утсаар холбогдон авна уу.Шагналын сан:Уралдаанд ирүүлсэн материалыг мэргэжлийн комисс шалгаруулж, дараах байрыг эзлүүлэн шагнана.Нэгдүгээр байр: 1 - /4.000.000 төгрөг, батламж/Хоёрдугаар байр: 1 - /2.000.000 төгрөг, батламж/Тусгай байр: 2 - /тус бүр 1.000.000 төгрөг, батламж/Материал хүлээн авах хугацаа:Бүтээлийн эхийг хэвлэмэл байдлаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас өмнө Соёлын яамны байранд хүлээн авна.Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байрЖич: Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.


















