Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ардын нам Лениний музейг зээлийн барьцаанд тавьжээ

Монгол Улсын Төрийн өмчийн холбооноос МАН-д хандсан шаардах бичгийг өнгөрөгч сарын 29-нд явуулсан байна. Тус бичигт “Чингэлтэй дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Хяналтын шатны шүүхийн дугаар бүхий тогтоолуудаар

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын нам Лениний музейг зээлийн барьцаанд тавьжээ
Ардын нам Лениний музейг зээлийн барьцаанд тавьжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн өмчийн холбооноос МАН-д хандсан шаардах бичгийг өнгөрөгч сарын 29-нд явуулсан байна. Тус бичигт “Чингэлтэй дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Хяналтын шатны шүүхийн дугаар бүхий тогтоолуудаар Чингэлтэй дүүргийн V хороо 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилгыг төрийн өмч болохыг тогтоож шийдвэрлэсэн билээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэл хийсэн. Гэтэл барилгын өмчлөх эрхийг шилжилтийг бүртгүүлэх явцад танай нам 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Ш.Алтантай 03 тоот Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж музейн барилгыг зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тодорхой боллоо. Энэ бол хууль бус. Тиймээс музейг энэхүү зээлийн барьцаанаас яаралтай чөлөөлөхийг шаардаж байна” гэжээ.


Хуваалцах