"Ардын үг" зөвлөлдөх аян Дорноговь аймагт эхэллээ
“Монголын Медиа корпорациас санаачилсан “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Дорноговь аймгаас хэрэгжиж эхлээд байна.
Мэдээллийн алба

“Монголын Медиа корпорациас санаачилсан “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Дорноговь аймгаас хэрэгжиж эхлээд байна.
Үүнтэй холбогдуулан зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид болон Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галдбадрах нар өнгөрөгч 21-ний өдөр хэвлэлийн хурал хийлээ.
“Ардын үг” аяныг хэрэгжүүлэхдээ 21 аймгаас түүвэр байдлаар буюу говь, хангай, баруун, зүүн, төвийн бүсийн аймгаас сонгож, санамсаргүй түүврээр сонгогдсон аймгуудад Зөвлөлдөх санал асуулгыг явуулах юм.
Говийн бүсийн аймгуудаас Дорноговь аймаг сонгогдсон бөгөөд зөвлөлдөх аяны хүрээнд Дорноговь аймгаас нутгийн иргэдийн төлөөлөл 400 хүнийг түүврийн аргаар сонгон авч тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.


















