Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэг аялгуу болжээ
Энэхүү уран бүтээлийг хөгжмийн зохиолч, продюсер, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат зохиожээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэг аялгуу болжээ. Үүнийг “Зун” продакшн хийсэн бөгөөд орчин үеийн залуусын эд сонирхож байгаа электро урсгалаар гүйцэтгэхдээ сонсогчдод төсөөлөх боломжийг олгож буй. Энэхүү уран бүтээлийг хөгжмийн зохиолч, продюсер, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат зохиожээ. “Зун” продакшн нь Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө аясыг оруулсан “Уул Ус” хамтлаг, дуучин А.Нарандулам, “Твист” хамтлаг нарын зэрэг уран бүтээлчийг танилцуулсан билээ.


















