Ардын уран зохиолч Т.Галсан гуайн 90 насны ойд хүндэтгэл үзүүллээ
Тэрбээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадын гэрт мэндэлжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, зохиолч, яруу найрагч Тангадын Галсан энэ жил 90 нас хүрч байна.
Тэрбээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадын гэрт мэндэлжээ.
Их зохиолчийн 90 насны ойд зориулж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан нийт хонгорчуудынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж, дурсгал гардууллаа.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод болсон юм.


















