Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Москва хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгав
Арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Москва хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг хэлэлцээд, хоёр талын хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц өглөө хэмээн сайшаалаа. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.

Хуваалцах