Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентин улсад “Их-20” бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо

Аргентин улсын Буэнос Айрес хотноо их 20 бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт 2 өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар олон талт үзэл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентин улсад “Их-20” бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо
Аргентин улсад “Их-20” бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Аргентин улсын Буэнос Айрес хотноо их 20 бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт 2 өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар олон талт үзэл мэдээлэл технологийн шинэ сорилт шударга тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг биелүүлэхэд талуудын оролцоо сэдвээр хэлэлцлээ. Мөн өнгөрсөн Ням гаригт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль Умард Солонгосын цөмийн хөтөлбөр түүний эргэн тойрон дахь асуудлууд болон энэ онд Аргентинд зохион байгуулагдах гэж байгаа Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэх ажлыг хангах асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын дараа талууд хамтарсан мэдэгдэл гаргаж хэвлэлийн хурал зохион байгууллаа. Юун түрүүн АНУ тэргүүтэй Аргентин, Канад, Австрали, Мексик, Чилийн төлөөлөгчид өнгөрсөн Ням гаригт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь сонгуулийн санал хураах үйл явцаас эхлээд бүх ажиллагаа хуулиас гадуур өөрөө хэлбэл хууль ёсны бус болсноос гадна зарим улс төрийн намаас нэр дэвшигчид оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Венесуэлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр тус улсын төрийн тэргүүн НиколасМадуро 68 хувийн саналаар ялалт байгуулж улс орноо 2025 он хүртэл удирдахаар болоод байгаа юм. Мөн дараагийн их 20-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтыг, ирэх 11-р сарын 22,23-ны өдрүүдэд Япон улсын Нагоя хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Хуваалцах