Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентин улсын дэд ерөнхийлөгч “Спутник V” вакциныг тариулжээ

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. Тус улсын ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хашиж байсан дэд ерөнхийлөгч Фернандес де Киршнер

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентин улсын  дэд ерөнхийлөгч “Спутник V” вакциныг тариулжээ
Аргентин улсын дэд ерөнхийлөгч “Спутник V” вакциныг тариулжээ. Зураг: МҮОНРТ

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. Тус улсын ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хашиж байсан дэд ерөнхийлөгч Фернандес де Киршнер твиттер хуудсандаа “зөвхөн өөрийгөө бус, ард иргэддээ ч бас анхаарч байгаа” гэдгээ онцлон хэлжээ.

Тэрбээр өдгөө 67 настай юм. Аргентин улсад коронавирусний эсрэг вакцинжуулалтын эхний тунг тарих аян өнгөрсөн сард эхэлсэн байна. Тус улсын албаныхан тарилгад юун түрүүнд эрүүл мэндийн салбарын ажиллагсад, батлан хамгаалах, аюулгүйн албаныхан, багш нар болон 60 дээш насны ахмадуудыг хамруулахыг зорьж байна. Аргентин улс нь коронавирусний халдвар хамгийн өндөртэй орнуудын жагсаалтад багтаад байгаа.

Тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 1.8 саяд хүрсэн бол 45 мянган хүн нас бараад байна. Тус улс Оросын Спутник вакцины хоёр дахь багцыг өнгөрсөн бямба гарагт хүлээн авчээ. 300 мянган тун вакциныг Москвагаас Аргентин уруу тусгай нислэгээр тээвэрлэсэн талаар Ройтерс дамжуулсан байна.

Хуваалцах