Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентин, Уругвай, Парагвайд цахилгаан эрчим хүч тасарч ундны усны хомстол үүсэж магадгүй байна

Аргентин улс даяар эрчим хүчний хангамж тасарсан байна. Мөн хөрш зэргэлдээ улс болох Уругвай мөн Парагвай улсын зарим газарт тог цахилгаан тасраад байна. Эрчим хүчний томоохон доголдлоос үүдэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентин, Уругвай, Парагвайд цахилгаан эрчим хүч тасарч ундны усны хомстол үүсэж магадгүй байна
Аргентин, Уругвай, Парагвайд цахилгаан эрчим хүч тасарч ундны усны хомстол үүсэж магадгүй байна. Зураг: МҮОНРТ

Аргентин улс даяар эрчим хүчний хангамж тасарсан байна. Мөн хөрш зэргэлдээ улс болох Уругвай мөн Парагвай улсын зарим газарт тог цахилгаан тасраад байна. Эрчим хүчний томоохон доголдлоос үүдэн Аргентинчуудад ундны цэвэр усны хомстол үүсэж магадгүй хэмээн мэдээлж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тог цахилгаан өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үед тасарсан гэлээ.

Цахилгаан дамжуулах сүлжээний ”Edesur” улсын удирдлагын газраас өгсөн мэдээллээр, эрчим хүчний доголдол ослоос болсон гэдгийг мэдэгдсэн нь тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байна. Гэнэтийн эрчим хүчний тасралтаас болж бүс нутгийн галт тэрэг зогсож, гэрлэн дохиоллууд бүгд унтарсан байна. зарим газруудад орон нутгийн сонгууль явагдаж байгааг ч онцолж байна. Эрчим хүчний доголдлоос болж ойролцоогоор 48 сая иргэн тог цахилгаанаар тасарсан байна. Эрчим хүчний компанийн төлөөлөгч АлехандраМартинес тус ослыг өмнө нь хэзээ ч болж байгаагүй анхны удаагийн осол болсон хэмээн онцолсон байна. Аргентины эрчим хүчний сайд Густаво Лопетеги хэлэхдээ, ослын шалтгааныг одоогоор хараахан олж тогтоогүй байгаа гэсэн байна. Харин дотоодыг хамгаалах яамнаас 7-8 цагийн дотор цахилгааныг хэсэгчлэн сэргээнэ хэмээн мэдээлсэн юм.

Одоогийн байдлаар Буэнос-Айресийн бүсийн ойролцоогоор 75 мянган хэрэглэгчийн тог цахилгааны хэсэгчлэн сэргээгээд байгаа гэжээ. Нөөц эрчим хүчний үүсгүүрийн тусламжтайгаар хоёр ч нисэх онгоцны буудал ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах