Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентинд ажил таслагчидтай бүх түвшинд хатуухан тэмцэж байна

Аргентины Конгресс 2 сарын өмнөөс гишүүд болон тамгын газрын ажилтнуудын ирцэд хяналт тавих шинэ системтэй болсон. энэ дагуу парламентын гишүүд болон тамгын газрын ажилтнууд гарын хээгээ уншуулж ажилдаа ирснээ бүртгүүлдэг болсон учир ажил таслагчид эрс цөөрсөн байна. гэхдээ бас 190 хүн хүндэтгэх шал

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентинд ажил таслагчидтай бүх түвшинд хатуухан тэмцэж байна
Аргентинд ажил таслагчидтай бүх түвшинд хатуухан тэмцэж байна. Зураг: МҮОНРТ

Аргентины Конгресс 2 сарын өмнөөс гишүүд болон тамгын газрын ажилтнуудын ирцэд хяналт тавих шинэ системтэй болсон. энэ дагуу парламентын гишүүд болон тамгын газрын ажилтнууд гарын хээгээ уншуулж ажилдаа ирснээ бүртгүүлдэг болсон учир ажил таслагчид эрс цөөрсөн байна. гэхдээ бас 190 хүн хүндэтгэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан болохыг тогтоосон байна. Тэдний 30 нь хөдлөшгүй баримтаар ажил тасалсан нь нотлогдсон учир сайн дураараа ажлаа өгөхөөр шийдсэн байна.

Харин ажил таслагч 160 хүнийг удахгүй албан ёсны бичиг баримтыг нь бүрдүүлж дууссаны дараа халахаар төлөвлөж байгаа юм байна. Сард ганцхан удаа цалингаа авахаар л ажилдаа ирдэг төрийн албан хаагчдыг Аргентинд Ньокки гэж нэрийддэг байна. Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри 2015 онд үүрэгт ажилдаа орсон даруйдаа Ньоккинуудтай хатуухан тэмцэхээ амалж байсан. Түүнээс хойш ажил хийдүүлдэг мөртлөө төсвөөс цалин авч ирсэн хүмүүсийг олноор нь халсан байна. 2016 онд нийт 20 мянган төрийн албан хаагчийг халснаас болж тэд өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байсан юм.

ОХУ-д мөн 2016 оноос хуралдаанаа тасалсан парламентын гишүүдийн бүрэн эрхийг хүчингүй болгох хууль батлагдсан. Гэхдээ 30 хоногийн турш хүндэтгэх шалтгаангүйгээр ажил, хурлаа тасалсан гишүүдийн эрхийг хасах үйл явцыг фракцийн гишүүд, Төрийн Думын хорооноос л эхлүүлэх эрх олгогдсон байдаг юм байна.

Хуваалцах