Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентинд чинээлэг иргэдээс нэмэлт татвар авна

Цар тахлаас болж эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа Аргентин улсад 200 сая песо буюу 2,5 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсээс татвар авахаар болоод байна. Нэг удаагийн энэ татварыг тус улсын 12 мянган иргэн төлөх юм байна. Саятнуудын гэж нэрийдсэн энэ татварын мөнгийг эм бэлдмэл худалдан авах, жиж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентинд чинээлэг иргэдээс нэмэлт татвар авна
Аргентинд чинээлэг иргэдээс нэмэлт татвар авна. Зураг: МҮОНРТ

Цар тахлаас болж эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа Аргентин улсад 200 сая песо буюу 2,5 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсээс татвар авахаар болоод байна. Нэг удаагийн энэ татварыг тус улсын 12 мянган иргэн төлөх юм байна. Саятнуудын гэж нэрийдсэн энэ татварын мөнгийг эм бэлдмэл худалдан авах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд туслах зэрэгт зарцуулах юм байна. Засгийн газраас нийт 300 орчим тэрбум песо цуглуулахаар тооцоолж байгаа ч сөрөг хүчнийхэн энэ алхам гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж болгоомжилж байна.

Түүнчлэн хөрөнгө чинээ ихтэй иргэдээс ганц удаагийн татвар аваад зогсохгүй байж болзошгүй гэж үзэж байна. Аргентинд шинэ коронавируснйи халдвар авсан хүний тоо 1,5 саяд хүрээд байгаа бол 40 мянган хүн энэ вирусний халдварын уршгаар нас бараад байгаа юм.

Хуваалцах