Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентины ерөнхийлөгчийг гэмт хуйвалдаанд оролцсон, луйвар хийсэн хэрэгт буруутгажээ

Аргентины эрх баригчид Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнерийг гэмт хуйвалдаанд оролцсон, луйвар хийсэн хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентины  ерөнхийлөгчийг гэмт хуйвалдаанд оролцсон,  луйвар хийсэн хэрэгт  буруутгажээ
Аргентины ерөнхийлөгчийг гэмт хуйвалдаанд оролцсон, луйвар хийсэн хэрэгт буруутгажээ. Зураг: МҮОНРТ

Аргентины эрх баригчид Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнерийг гэмт хуйвалдаанд оролцсон, луйвар хийсэн хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгээд байна. Энэ удаад түүний эсрэг үүсгэсэн энэ хэрэг нь Австрал Констракшинс компаний үйл ажиллагаатай холбоотой юм.

Тодруулбал, тус компаний төрийн захиалгаар хийсэн замын ажилтай нь холбоотой юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ерөнхийлөгч асан Киршнерийн 10 тэрбум песо буюу 648 сая америк доллартай тэнцэх хөрөнгийг нь битүүмжлээд байгаа тухай Аргентины Холбооны шүүхээс мэдээлсэн байна. Өнгөрсөн 5 дугаар сард Аргентины Холбооны шүүх Киршнер болон эдийн засгийн сайд асан Аксель Кисильофа, Төв банкны тэргүүн асан Алехандро Ваноли нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Тэдний хийсэн валютын фьючер гэрээнээс болж төрд их хэмжээний хор хохирол учирсан хэмээн мөрдөгчид үзсэн юм. Тухайн үед тэдний 1 сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг нь битүүмжилж байсан билээ.

Хуваалцах