Аргентины шигшээ баг Француудыг 4:3-аар буулган авч, дэлхийн аварга боллоо
Ингэхдээ, “Аргентинчууд бид хамтдаа тэмцэж, эвлэлдэн нэгдвэл зорьсондоо хүрч чаддаг гэдгээ дахин баталлаа” гэсэн байна.
Мэдээллийн алба

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргаар Лео Месси ахлагчтай Аргентины шигшээ баг Француудыг 4:3-аар буулган авч, дэлхийн аварга боллоо. Тэрбээр цомоо авсныхаа дараа дэлхийн өнцөг булан бүрээс дэмжиж буй фанаатууддаа хандаж чин сэтгэлийн үгээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Ингэхдээ, “Аргентинчууд бид хамтдаа тэмцэж, эвлэлдэн нэгдвэл зорьсондоо хүрч чаддаг гэдгээ дахин баталлаа” гэсэн байна.
Мөн “Маш олон удаа зүүдэлсэн, маш их хүссэн одоо ч итгэж чадахгүй байна. Гэр бүлийнхэндээ, намайг дэмждэг бүх хүмүүст мөн бидэнд итгэсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Аргентинчууд бид хамтдаа тэмцэж, эвлэлдэн нэгдвэл зорьсондоо хүрч чаддаг гэдгээ дахин баталлаа. Энэ гавьяа бол бүх Аргентинчууд ижил мөрөөдлийн төлөө тэмцсэний хүч юм. Бид чадлаа! Аргентинчууд урагшаа. Удахгүй уулзцгаая” гэжээ.


















