Аргентины тэнгисийн цэргийн хүчний “Сан-Хуан” шумбагч онгоцыг эрэн хайх ажил үргэлжилж байна
Аргентины тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн мэдэгдснээр, шумбагч онгоцны тавцан дээр 44 хүн зорчиж байсан талаар мэдээлсэн. Удирдлагын төвөөс холбоо тасрахын өмнө “Сан-Хуан” шумбагч онгоц Патагоны эргээс ойролцоогоор 400 км-ийн зайд байсан байна. Шумбагч онгоцноос яагаад холбоо тасарсан болон ям
Мэдээллийн алба

Аргентины тэнгисийн цэргийн хүчний “Сан-Хуан” шумбагч онгоц удирдлагын төвөөс холбоо тасарсан гэсэн мэдээллийн дагуу эргийн бүсийн хамгаалалтын болон тус улсын тэнгисийн цэргийн хөлөг онгоц ор сураггүй болоод байгаа шумбагч онгоцыг эрэн хайж ажиллагаагаа эхлүүлсэн ч, өнөөдрийг болтол олоогүй байгаа буюу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа талаар мэдээлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, шумбагч онгоц Өмнөд Алтантын далайн бүсэд алга болоод хоёр хонож байгаа талаар мэдэгдсэн юм.
Аргентины тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн мэдэгдснээр, шумбагч онгоцны тавцан дээр 44 хүн зорчиж байсан талаар мэдээлсэн. Удирдлагын төвөөс холбоо тасрахын өмнө “Сан-Хуан” шумбагч онгоц Патагоны эргээс ойролцоогоор 400 км-ийн зайд байсан байна. Шумбагч онгоцноос яагаад холбоо тасарсан болон ямар шалтгааны улмаас ор сураггүй болсон талаарх тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байна.
Харин энэ талаар Аргентины “Ла Национ” сонинд мэдээлснээр, шумбагч онгоцны хөлгийн тавцанд цахилгаан хангамжийн системтэй холбоотой доголдол үүссэн байж болзошгүй талаар дурдсан юм байна. “Сан-Хуан” шумбагч онгоц нь “Ти-ар-1700” загварынх буюу Герман улсад үйлдвэрлэгдсэн юм.
Харин 1985 онд Аргентины тэнгисийн цэргийн хүчний харьяалалд орсон юм байна. Төлөөлөгч Энрике Бальбигийн мэдээлснээр, Сан-Хуан шумбагч Ушуай дахь тэнгисийн цэргийн хүчний боомтоос Мар-Дель-Плата боомтын зүг хөдөлсөн ч замдаа холбоо тасарсан гэж тайлбарласан байна.
Гэхдээ тус шумбагч онгоцыг бүр мөсөн ор сураггүй болсон гэж бодохгүй байна харин харилцаа холбооны асуудал дээр холбоо тасарсан гэж үзэж байна хэмээн онцоллоо. Цаашид эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллана гэдгийг мэдэгдсэн байна.


















