Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аргентины цагдаагийн 22 мянган ажилтан "Их 20"-ийн дээд уулзалтын аюулгүй байдлыг хангана

Аргентины нийслэл Буйнос Айрос хотноо ирэх 30 наас 12 р сарын 1 ныг дуустал Их Хорийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Энэ үеэр тус улсын цагдаагийн 22 мянган ажилтан дээд уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангах юм байна. Энэ Аргентины аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич мэдэгдээд байн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентины цагдаагийн 22 мянган ажилтан "Их 20"-ийн дээд уулзалтын аюулгүй байдлыг хангана
Аргентины цагдаагийн 22 мянган ажилтан "Их 20"-ийн дээд уулзалтын аюулгүй байдлыг хангана. Зураг: МҮОНРТ

Аргентины нийслэл БуйносАйрос хотноо ирэх 30 наас 12 дугаар сарын 1 ныг дуустал Их Хорийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Энэ үеэр тус улсын цагдаагийн 22 мянган ажилтан дээд уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангах юм байна. Энэ Аргентины аюулгүй байдлын сайд ПатрисияБуллрич мэдэгдээд байна.

Үүний зэрэгцээ аюулгүй байдлын яамны 700 ажилтан аюулгүй байдлын хангахтай холбоотой ерөнхий асуудлуудыг хариуцан ажиллах юм байна. Дээд уулзалтыг аюулгүй тайван зохион байгуулахад Аргентины эрх баригчид гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгааг тэрээр мөн мэдэгдсэн байна. Мөн Аргентины засгийн газар даяаршлыг эсэргүүцэгч олон нийтийн байгууллагуудад хандаж нийтийн дэг журмыг дээд уулзалтын үеэр зөрчихгүй байхыг хүссэн байна.

Одоогоор Аргентины аюулгүй байдлын яамд Буэнос Айрес хотноо жагсаал цуглаан зохион байгуулах 2 хүсэлт ирээд байгаа юм байна. Харин тус улсын тээврийн сайд Гильермо Дьетрич дээд уулзалтын өдрүүдэд Хорхе Ньюберигийн нэрэмжит нисэх онгоцны буудалд арилжааны нислэгийг хүлээн авахгүй байхаар зохицуулалт хийж байгааг мэдээлсэн. Мөн бүх галт тэрэгний хөдөлгөөнийг, боомт, метроны үйл ажиллагааг хаахаар болсон байна.

Хуваалцах