Ариана Гранд, Леди Гага нар хамгийн олон номинацид нэр дэвшлээ
2020 оны MTV VMA ёслолын ажиллагаа энэ сарын 30-нд Нью-Йоркийн Бруклинд болно
Мэдээллийн алба

MTV Video Music Awards(MTV VMA) шагналд нэр дэвшигчдийг өнгөрсөн сарын 30-ны өдөр зарласан. Энэ жил хамгийн олон саналтайгаар дуучин Леди Гага, Ариана Гранд нар 9 номинацид, Билли Эйлиш, Дэвид нар 6 номинацид нэр дэвшсэн байна. Мөн энэ өдрөөс www.mtv.com сайтад "Оны шилдэг видео клип", "Оны шилдэг зураач", "Оны шилдэг хорио цээрийн гүйцэтгэл" гэх мэт 15 төрлийн ангилалд олон нийтээс санал авч эхэлсэн юм. Санал авах хугацаа энэ сарын 23-н хүртэл үргэлжилнэ.
Сонирхуулахад, 2020 оны MTV VMA ёслолын ажиллагаа энэ сарын 30-нд Нью-Йоркийн Бруклинд болно.


















